ОХУ-ын ТАСС агентлаг Монголд тусгай сурвалжлагчтай болохыг сонирхож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Москва /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа. ТАСС агентлагийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч дарга М.В.Калмыков түүнийг энэ сарын 14-нд хүлээн авч уулзан хоёр агентлагийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд М.В.Калмыков МОНЦАМЭ бол ТАСС агентлагийн чухал түншүүдийн нэг хэмээн онцлов. Тэрбээр “Хэдийгээр Монгол Улсад манай тусгай сурвалжлагч байхгүй ч гэсэн бид МОНЦАМЭ агентлагаар дамжуулан түргэн шуурхай мэдээлэл авч ажилладаг. Зарим тохиолдолд аль ойрхон байгаа сурвалжлагчаа илгээж танай улсад болж бүй үйл явдлыг цаг алдалгүй мэдээлдэг. Хамгийн сүүлд л гэхэд ТАСС агентлаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд онцгой ач холбогдол өгч ажилласан. Харин одоо бид Монгол Улсад өөрийн сурвалжлагчтай болох талаар ярилцаж байна. Энэ асуудал нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд ТАСС агентлаг Монгол Улсад тусгай сурвалжлагчтай болвол бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Манай хоёр агентлаг хамтарч ажиллаад 60-аад жилийг үджээ. Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. ТАСС агентлагийн Монгол дахь тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан аав, хүү Денисович, Ким Болдохонов нарыг мэдэхгүй хүн ховор. Тэдэн шиг чадварлаг хүн энэ ажилд томилогдоно гэж итгэж байна” хэмээн онцлоод ноён М.В.Калмыковыг Монголд зочлохыг урьсан юм.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр сэтгүүлч, сурвалжлагчаа харилцан солилцож эх оронтойгоо танилцуулдаг уламжлалтай бөгөөд ТАСС агентлагийн сэтгүүлчид өнгөрсөн 8 дугаар сард Монгол Улсад ирээд буцсан бол МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчид энэ сарын 13-18-нд Москва, Санкт-Петербург хотоор аяласан билээ.

Л.Нандиа