Гэр цэцэрлэгийн тоо нэгээр нэмэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн ЗДТГ, “Ариг” банк болон Нидерланд улсын ING банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран тус дүүргийн 13 дугаар хороонд гэр цэцэрлэг байгуулахаар болжээ.
Дээрх байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийг эрүүл орчинд сургах зорилтын дагуу Баянзүрх дүүргийн 172 дугаар цэцэрлэгийн дэргэд гэр бүлэг байгуулахаар болсон байна.
Дээрх байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийг эрүүл орчинд сургах зорилтын дагуу Баянзүрх дүүргийн 172 дугаар цэцэрлэгийн дэргэд гэр бүлэг байгуулахаар болсон байна.
2017-2018 оны хичээлийн жилд тус цэцэрлэгт 240 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд дэргэдээ гэр бүлэгтэй болсноор 25 хүүхдийг нэмж цэцэрлэгт хамруулах боломжтой болж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, гэр цэцэрлэг ирэх сарын нэгэн гэхэд хүүхэд, багачуудаа хүлээн авахад бэлэн болох аж.
Дашрамд мэдээлэхэд, энэ хичээлийн жилд дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 196 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Б.Туул