“Багануур-2017” үсчин, гоо засалчдын тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багануур-2017” үсчин, гоо засалчдын тэмцээн энэ сарын 30-нд болно.
Ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 86 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж, төр захиргааны байгууллагаас олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь юм.
Одоогийн байдлаар үсчин гоо засалчдад удирдамж болон хөтөлбөрийг танилцуулаад байгаа аж.
Б.Туул