“Улаанбаатар” олон улсын кино наадмыг “Чингисийн хүүхдүүд” нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг ирэх сарын 10-15-нд зохион байгуулна.
Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.
Энэ удаагийн кино наадмын “Нээлтийн кино”-ны төрлийн шалгаруултад 2016 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 09-р сарын 15-ны дотор бүтээсэн кинонууд оролцсоноос найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарч, олон улсын кино наадмыг нээх болжээ. Уг кино АНУ-д гаргах G /Generel Audience/ буюу "Бүх насныханд" ангиллыг авсан Монголын анхны кино юм.

Харин “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”-ийн шалгаруултын дүн ирэх сарын 10-нд гарч, шилдгээр шалгарсан уран бүтээлүүд тодрох юм.
Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон Канн, Пусан зэрэг олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.
Дашрамд мэдээлэхэд, “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ирэх сарын 10-нд наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр 1100 хүний суудалтай, Монголын хамгийн том 4k форматын өргөн дэлгэцтэй кино театр болох “Corporate Cinema”-д албан ёсны нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох юм.
Мөн "Чингисийн хүүхдүүд" киноны зориулан хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын зохиосон бүтээлээр Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга хамтран ирэх сарын 10-нд бүрэн хэмжээний тоглолт толилуулах гэж байгаа юм.

Ж.Болор