Хөшигийн хөндийн нисэх буудлын чиглэлийн замын газар чөлөөлөлт дуусчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын газрын төлөвлөлтөд орсон 108 нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн талаар Нийслэлийн газрын албанаас мэдээлэв.
Тус 108 нэгж талбарын 14-ийг НЗД, 94-ийг дүүргүүдийн Засаг дарга нарын захирамжаар олгосон байжээ. Авто замын бүтээн байгуулалт өнгөрсөн онд эхэлсэн бөгөөд 2019 оны дөрөвдүгэээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Тус авто замын бүтээн байгуулалтын 70 хувийг БНХАУ-ын Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп, 30 хувийг “Арж капитал”, “Эрдэнэ зам”, “Бадрах ойл” компани хамтран хийх юм.
Ч.Ариунболд