Солонгос хэлний үнэ төлбөргүй сургалт явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-09-21 10:30:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын холбоо /МЗХ/-ны дэргэдэх Солонгосын мэдээллийн төвөөс солонгос хэлний анхан шатны үнэ төлбөргүй сургалтыг явуулж байна.

Сургалтыг БНСУ-ын “JEONJU” их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны тэнхимийн Хэл соёл судлал хариуцсан мэргэжилтэн багш зааж байгаа аж. Сургалт долоо хоног бүрийн мягмар гарагт 18 цагаас болж байгаа ба хичээл нэг сарын турш үргэлжлэх юм.

Хичээлээр солонгос хэлний анхан шатны мэдлэгийг олж авахаас гадна Солонгосын соёл, ёс заншил, уламжлалтай танилцах боломжтой. Тус сургалтад одоогоор 200  гаруй оюутан залуус хамрагдаад байгаа ба цаашид дунд болон гүнзгий шатны сургалтыг явуулахаар төлөвлөжээ.
Б.Туул
相关新闻