Төвийн бүсийн залуус чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЗХ-ноос зохион байгуулж буй Төвийн бүсийн залуучуудын чуулган Сэлэнгэ аймагт ирэх сарын 20-21-ны өдрүүдэд болно.
Төвийн бүсийн чуулганд Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн залуус оролцох юм. Чуулган “Залуучуудын оролцоо”, “Эмэгтэйчүүдийн оролцоо” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд өрнөх юм. Сургалтыг Нийгмийн удирдлагын докторант, “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийн сургагч багш Б.Цэвэлмаа, Жендерийн үндэсний шинжээч Ж.Занаа нар удирдан явуулах аж.
Харин баруун бүсийн залуучуудын чуулган ирэх сарын 14-15-ны өдрүүдэд Ховд аймагт болж, чуулганд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн төлөөлөл болсон 100 гаруй залуус оролцох гэнэ.
Тус холбоо “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд залуучуудын болон эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүсийн чуулгануудыг зохион байгуулж байгаа билээ.

Б.Туул