МИАТ дотоодын аж ахуйн нэгжүүдийн дунд тендер зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-21 07:49:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ ТӨХК / дизайнеруудын дунд нээлттэй тендер зарлажээ.

Тус  компани онгоцны бүхээгийн үйлчилгээний ажилтнуудад зориулсан дүрэмт хувцасны загвар гаргах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм. Энэхүү төсөл нь нийт 20 сая төгрөгийн төсөвтэй бөгөөд тавигдах шаардлагыг хангасан албан байгууллагуудаас гадна хувь хүмүүс ч оролцох боломжтой аж. Харин гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийг оролцохыг хориглосон бөгөөд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс зөвхөн дотоодын компаниудад оролцох эрх олгох юм.

Тендерт оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, иргэд https://tender.gov.mn/mn/invitation/detail/1495101350772 цахим хуудсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
 
Ч.Ариунболд
相关新闻