Ном хандивлахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-20 22:06:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Отгонбаяр нийт байгууллагын дарга, эрхлэгч, бүх сумдын дарга нарт “Ном” аяныг санаачлан хэрэгжүүлэх уриалга гаргажээ. “Хөдөө орон нутагт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд сууж буй хүүхдүүдийн хувьд комьпютер, техник хэрэгслийн хангамж төдийлөн хүрэлцээгүй байна. Иймд дотуур байрны сурагчдад зориулсан уншлагын танхим байгуулах талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас “Ном ” аяныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн”-ээ тэрээр хэлсэн.
Энд зөвхөн төрийн албан хаагчдаар хязгаарлагдахгүй, төрийн бус байгууллага, үйлдвэр, аж ахуйн газар, иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байгаа аж. Ингэхдээ хүн бүр өөрсдийн номын сангаас танин мэдэхүй,  түүх соёл, уран зохиолын болон бусад номноосоо хоёр ширхэгийг хандивлаж аянд нэгдээрэй гэв.
Цуглуулсан номыг аймгийн ИТХ-ынхан байгууллага дээрээс нь очиж авах бөгөөд ажиглагсдынхаа тоонд харьцуулахад тав дахин буюу түүнээс дээш ном хандивласныг урамшуулах юм байна.
                                                                                                                                                      Б.Мөнхзул
相关新闻