Ирэх сарын 1-4-нд урд хилийн авто замын боомтууд ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-09-20 15:16:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх сарын 1-4-ний өдөр Хятад Улсын Үндэсний баяр, Намрын баярын өдөр тус тус тохиож байгаатай холбогдуулж урд хилийн боомт ажиллахгүй нь.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нь нийт 4 өдөр ажиллахгүй юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.

Б.Туул

相关新闻