Монгол-Японы хамтарсан “Медипас” эмнэлэг өдөрт 500 гаруй хүнд үйлчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
ОрхонМОНЦАМЭ/ Уул уурхайд түшиглэж боссон Эрдэнэт хот, Орхон аймагт 2016 онд Монгол-Японы хамтарсан “Медипас” эмнэлэг ашиглалтад орж өдөрт дунджаар 500 гаруй хүнд үйлчилж байна. Эрүүл мэндийн цогцолбор болох зорилттой уг эмнэлгийн эхний төслөөр оношилгоо, эмчилгээний “Медипас” төв нь ашиглалтад орсон бол 2018 оноос 180-200 хүн хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн төв баригдах ажээ. Уг эмнэлгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК “Хаалт- Хөгжлийн менежмент”-ийнхээ хүрээнд 100 хувь өөрсдийн хөрөнгөөр барьж оношилгоо, сувилахуйн чиглэлд Япон улстай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Япон улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний технологи, туршлага ба алсын зайн оношилгоо, эмчилгээ, тоног, төхөөрөмж, Япон улсын эмнэлэгийн менежментийн арга барилыг нэвтрүүлж байна.
Тус эмнэлэг дүрс, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх, эрчимт эмчилгээний гэсэн тасагтай, 180 гаруй ажилтантай ажээ. Богино хугацаанд олон хүнд үйлчлэх, үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг чандлан хадгалж зөвлөмж, мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд Япон улс руу оношилгоо тодруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Эрдэнэт хотын “Медипас” эмнэлэг нь Монголд эмнэлэгийн цогц үйлчилгээ үзүүлэх хотхон байгуулах хэтийн зорилттой. Өнгөрсөн хугацаанд дэд бүтэц болон инженерийн ажлаа бүрэн дуусгасан бол цаашид өвчтөн, үйлчлүүлэгчийн ар гэрийхэн, эрдэмтэн, профессор, зочдыг байршуулах зочид буудал барих ажээ. Байгуулагдаад тун удаагүй байгаа “Медипас” эмнэлэг нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоогоо сайн хийсний дүнд ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийг 35 хувьд хүргэжээ. Монголд энэ нь дунджаар таван хувьтай л байдаг байна.
Дашрамд дурдахад, Орхон аймаг 100 гаруй мянган хүн амтай, 84.4 мянган га газар нутагтай юм.

Б.Оюун-Эрдэнэ