Түр ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон\МОНЦАМЭ\ Орхон аймгийн ЗДТГ “Хүний хөгжил”-д чиглэсэн 18 дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Үүнээс ажлын байрыг нэмэгдүүлэх “Эрдэнэтчүүд, эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ онд 300 сая төгрөг баталсан.
Үүний 260 сая төгрөгийг “Итгэлийн зээл” хэлбэрээр олгохоор зэхэж байгаа бол үлдэгдэл мөнгийг иргэдийн санаачилга, оролцоотойгоор түр болон байнгын ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, олон нийтийн эргүүл хамгаалал зэрэг ажилд 3-6 сарын түр ажлын байр бий болгожээ. Эзэнгүй хог үүсэх эрсдэлтэй 17 байршилд иргэдээр эргүүл хийлгэсэн байна. Мөн 85 иргэн эзэнгүй дүүргийн хог цэвэрлэж цалинжжээ.

Б.Оюун-Эрдэнэ