Гурван хүүхэд тутмын нэг нь хараа муутай болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-16 21:54:23
oyuka_hu@yahoo.com
Орхон \МОНЦАМЭ\ “Хүүхдийн харааг хамгаалах” Олон улсын өдрийг тохиолдуулан “Унага” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 80 гаруй хүүхдэд нүдний нарийн мэргэжлийн эмч  Н.Эрдэнэсувд үзлэг хийлээ.

Учир нь сургуульд орж байгаа гурван хүүхэд тутмын нэг нь харааны ямар нэг асуудалтай байдаг ажээ. Иймд урьдчилан сэргийлж цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн харааг шалгаж зөвлөгөө өгсөн байна. Бага насны хүүхдийн хараа муудаж буй гол шалтгаан нь ухаалаг гар утас болон дэлгэц удаан ширтэх нь нүдэнд ачаалал өгч улмаар нүдний хараанд нөлөөлж  тархи, мэдрэлийн ядаргаанд хүргэдэг байна. Иймд жил бүрийн есдүгээр сарын 15-нд тохиодог “Хүүхдийн харааг хамгаалах” Олон улсын өдрөөр үзлэг, шинжилгээ, зөвлөгөө өгч нийгэмд мэдээлэл түгээхээр болсон нь энэ ажээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻