Зуунмод сумын агаарын бохирдлыг бууруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Зуунмод сумын гэр хорооллын 2700 гаруй айл өрх “Нүүдэлчин” зуухыг хэрэглэснээр агаарын бохирдлыг буурна хэмээн албаныхан үзэж байна.
Жил ирэх бүр хүн ам ихээр суурьшсан бүсэд утааны асуудал яригдах болсон. Үүнийг шийдвэрлэх үүднээс Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал гэр хорооллын утааг бууруулах, гэр хороололд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “ЭКО тохилог хашаа” төслийг хэрэгжүүлж буй юм.
Төслийн хүрээнд утаа бага ялгаруулдаг, түлшинд хэмнэлттэй 3200 ширхэг “Нүүдэлчин” зуухыг Зуунмод, Баянчандмань, Эрдэнэ зэрэг сумдад үнэгүй нийлүүлээд байна.
Олон улсын чанарын стандартад нийцсэн тус утаагүй зуух нь мод, нүүрсний хэрэглээнд 40-50 хувийн хэмнэлттэй, уламжлалт аргаар галладаг, хийц, өнгө үзэмж Монгол ахуйд тохирсон, дулаанаа удаан хадгалах боломжтой зэрэг олон давуу талтай юм. Мөн аргал, хөрзөн зэрэг байгалийн түлшийг давхар ашиглаж болдог аж. Иймд хүйтний улирал ойртож буй өдрүүдэд “Нүүдэлчин” зуухыг айл өрх бүр авч ашиглахыг албаны хүмүүсээс зөвлөв.

Т.Есүхэйтөмөр