Эрүүл мэндийн салбарыг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал”-ын талаарх хоёр өдрийн сургалтад 27 сумын 50 гаруй эрхлэгч эмч, чанарын багийн ахлах эмч хамрагдав.
Сургалтад аймгийн Эрүүл мэндийг газрын Эмнэлгийн тусламжийн хэлтэс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар, өрх, сумын эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцлоо.
Чанарын тухай үндсэн ойлголт, үзэл баримтлал, зарчмууд, шийдвэрлэх асуудлыг илрүүлэх, эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн удирдлага, аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллагын чанар сайжруулах ажлын төлөвлөлт, чанарын хөгжлийн хөтөлбөр боловсруулах, эмнэлгийн анхан шатны тусламжийг сайжруулах зэрэг олон асуудлыг сургалтаар олгосон гэдгийг сургалт зохион байгуулсан мэргэжилтнүүд онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр