Гүйлтийн тэмцээнд 14 сумын 200 гаруй тамирчин оролцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-14 15:57:14
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн аварга шалгаруулах “Мастер кап-2017” гүйлтийн тэмцээн энэ сарын 12-ны өдөр болж, 14 сумын 200-аад тамирчид оролцлоо.

“Мастер кап-2017” аймгийн аварга шалгаруулах гүйлтийн тэмцээн хөл бөмбөгийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа.  Тэмцээн зургаан насны ангиллаар явагдаж дүнгээ гаргасан бөгөөд 14 сумын 196 залуу тамирчид өрсөлдөв.

Тэмцээнийг зохион байгуулснаар ирээдүйн тив дэлхийн хэмжээний тамирчид бэлтгэхэд дөхөм болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.

Тэмцээнд багийн дүнгээр тэргүүн байрыг н.Очирдарь дасгалжуулагчтай Хүмүүн Цогцолбор сургуулийн хамт олон, дэд байрыг н.Ичинхорлоо дасгалжуулагчтай Борнуур сумын тамирчид шалгарсан бол гуравдугаар байрыг Ц.Батбаяр дасгалжуулагчтай Алтанбулаг сумын баг тамирчид медалийн эзэд болов. Харин н.Алтанхуяг дасгалжуулагчтай Баянхангай сумын баг тамирчид тэмцээний шилдгээр тодров.

Т.Есүхэйтөмөр
相关新闻