Номын өдөрлөгт 340 гаруй уншигч, иргэд хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-14 09:39:54
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн есдүгээр сард “Номын баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг өчигдөр Д.Нацагдоржийн нэрэмжит “Мөнх Алдар”-ын талбайд тэмдэглэн өнгөрүүлэв.

Нийтийн номын сангаас БСУГазар, Зуунмод сумын ЗДТГазар,  ЕБСургууль, цэцэрлэгүүдтэй хамтран зохион байгуулж өдөрлөгт 340 гаруй уншигч, иргэд хамрагдав. Уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусыг ном эрдэмд шамдах, номтой нөхөрлөх хандлагыг дэмжих зорилгоор өдөрлөгийг зохион байгуулж байна гэдгийг албаныхан онцолж байв.

Арга хэмжээний үеэр  “Номын сайн нөхөр сургууль, анги”, “Уншигчийн театр” зэрэг уралдаанаас шалгарсан эцэг эх, багш, сурагчдын бүтээл үзэсгэлэн  дэлгэгдсэнээс гадна зөөврийн номын сангийн үйлчилгээ, сурах бичиг, номын худалдааг зохион давхар байгуулсан юм. 
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻