Орхон, БНЧУ хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга, Орхон ХАҮТ, бизнес эрхлэгчид БНЧУ-ын ГХЯ-ны Европын бүс орнууд, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд сайдын орлогч Иван Янчааркаар ахлуулсан баг уулзалт хийлээ.
Уулзалтаар Орхон аймгийн бизнесийн чиг хандлага, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцоход оршлоо. Тодруулбал, Чех улсаас манай улсын уул уурхай, геологи, хөдөө аж ахуй, тоног төхөөрөмжийн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин орон нутгийн бизнес эрхлэгчид цахилгаан эрчим хүч, барилгын салбарт хамтрах хүсэлтэй байгаа хэллээ. Уулзалтын дараа БНЧУ-аас ирсэн 50 гаруй бизнес эрхлэгчид Орхон аймгийн зарим үйлдвэр, үйл ажиллагаатай танилцсан юм.

Б.Оюун-Эрдэнэ