“Эрдэнэт үйлдвэр” ХХК зургаан үйлдэлт машин суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-13 16:56:58
oyuka_hu@yahoo.com

 Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн завод Монголд томоохонд тооцогдох Солонгос улсын “Doosan” фирмийн олон үйлдэлт машин суурилуулж ашиглалтад орууллаа.

Үйлдвэрийн зориулалттай бүрэн автомат уг суурь машин нь ган, мод, пластмасан материал зорох, сийлэх, өрөмдөх, ховилдох зэрэг зургаан үйлдлийг нэг дор хийх чадалтай аж. Мөн резинэн эдлэлийн хэвийг ч гаргах гэнэ. Түүнчлэн  0,6 м-ийн голчтой 1,5 м-ийн урт эд ангийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ухаалаг системтэй гэнэ.  Энэ техникийг ашигласнаар нарийн хийцтэй эд анги, сэлбэг хэрэгслийн чанар өндөр түвшинд хүрнэ гэж мэргэжилтнүүд нь  үзэж байна. Мөн олон тоогоор гардаг бүтээгдэхүүний үйлдвэрлэх хугацаа 50 хувиар буурах тооцоо гарсан байна. Уг суурь машиныг ашигласнаар импорт орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж, “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах юм. Уг машиныг Засвар монтажийн цехийн ажиллагсад суурилуулж, техник болон программ хангамжийн тохиргоог Солонгос улсын мэргэжилтнүүд хийжээ.

Б.Оюун-Эрдэнэ 

相关新闻