Изюмисано хоттой харилцан туршлага судална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Шууд харилцаат Япон улсын Изюмисано хотын төлөөлөгчдийг Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хүлээж авч уулзаж, олон салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Аймгийн шууд харилцаат Япон улсын Изюмисано хотын Захиргааны иргэд олон нийттэй харилцах хэлтсийн орлогч дарга Кничи Учихара, Изюмисано хотын хөгжил, стратегийн танхимын мэргэжилтэн Такеши Шиоми болон гадаад харилцааны мэргэжилтэн Б.Оюунгэрэл нар өчигдөр Төв аймагт ажиллав.
Төлөөлөгчид аймгийн Хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулсан 21 дэх удаагийн “Тал нутгийн марафон” тэмцээний 5, 10 км-ын зайн уралдаанд оролцсон бөгөөд энэ үйл ажиллагааны дараа аймгийн Засаг даргатай уулзаж аймгийн Боловсрол соёл, урлагийн газар, Монгол туургатан театр, Музей, Биеийн тамир спортын газруудтай цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлэхдээ, “Изюмисано хотын хувьд хотынхоо эдийн засаг нийгмийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлдэг Кансайн олон улсын нисэх буудлыг одоог хүртэл зөв менежментээр хөтлөн явуулсаар байна. Манай аймаг энэ туршлагаас нь суралцах хэрэгцээ шаардлага байна. Энэ чиглэлийн мэргэшсэн албан хаагчдыг Изюмисанод сургаж, дадлагажуулах, хот болон олон улсын нисэх буудлын эрх зүйн тогтолцоог судлах, хэрхэн, яаж хамтран ажиллах тал дээр туршлага судлах шаардлагатай байна” гэдгийг онцлов.
Түүнчлэн зочид буудал, авто зам, тээвэр, дэд бүтцийн салбарын техник технологийн чиглэлээр хамтран ажиллах, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, нийгмийн салбарын байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэх зүйтэй гэдгийг хоёр тал илэрхийлсэн юм. Мөн оюутан, сурагч харилцан солилцох солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж болов.
Изюмисано хотын төлөөлөгчдийн ахлагч аймгийн Засаг даргаас тавьж буй хүсэлтийг өөрийн биеэр хотын даргадаа уламжилна гэдгээ мэдэгдэв.

Т.Есүхэйтөмөр