Хавхаа тушаасан иргэдийг урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-12 23:34:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас  зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээх, хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай аян"-ыг эхлүүллээ.

Тус аян нь энэ сарын 11-нээс ирэх сарын 10-ны хооронд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа аж.  Аяны хүрээнд иргэдийн гарт байгаа хавнуудыг хурааж авах ажлыг зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас иргэдийн тушаасан хавх тус бүрийг 10,000 төгрөгөөр тооцож урамшуулахаа мэдэгдээд байна.

Аяныг санаачлагч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас уг арга хэмжээнд хамгийн идэвхтэй оролцож, олон хавх хураасан аймагт 15 мотоцикл олгохоор болжээ.

Дашрамд хэлэхэд, Монгол Улсын Амьтны тухай хуульд хавх, урхи зэргийг агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгслийн жагсаалтад багтаасан байдаг юм. 
 

Ө.Нурболат

相关新闻