Монголын циркчид Москвагийн фестивальд оролцож хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотноо есдүгээр сарын 7-10-нд зохион байгуулсан олон улсын циркчдийн фестивальд оролцсон манай циркчид хүрэл медалийн эзэд болжээ.
16 дахь удаагаа болж буй тус тэмцээнд эх орноо төлөөлж Д.Мөнхбаяр ахлагчтай шидэлттэй акробатын жүжигчид 12 орны 100 гаруй циркийн жүжигчидтэй ур чадвар сорин өрсөлджээ.

Шидэлттэй акробатын үзүүлбэр нь 2,5 метр урт тулгууртай тавцан дээр үзүүлбэрээ үзүүлж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Д.Өлзий