Т.Отгонзаяа жюү жицүгийн “Мастер-1” ангиллын үнэмлэхүй жинд тивийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жюү жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа алт, мөнгөн медаль хүртжээ.
Тэрбээр, тус тэмцээний эхний өдөр “Мастер-1” ангиллын хөх бүсний 77 кг-д мөнгөн медаль хүртэж, улмаар тус ангиллынхаа үнэмлэхүй жинд тивийн аваргын алтан медалийн эзэн болжээ.
Д.Өлзий