Тариаланчийн өр, зээлийг шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-10 08:45:35
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн “Ургацын штаб”-аас газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн арилжааны банкан дахь зээлийг сунгах, тариалан эрхлэх сангуудад өгөх өр, шатахууны өрийн хугацааг сунгах талаар холбогдох яам, Монгол Улсын Засгийн газарт асуудлуудыг уламжилна.

Энэ жил Төв аймгийн хувьд 17 сум хүчтэй гантай долоон сум гантай байсан тул тариалан бүхий сумдад илүү их нөлөөлж үр тарианыхаа 60-аад хувийг алдаад байна.

Аймаг орон нутгийн аймгийн удирдлагын зүгээс “Ургацын штаб”-ыг байгуулж тариаланч, ногоочдод учирсан хохирлыг хугацаа алдалгүй бодитой тогтоох, өр зээлийн асуудлыг шийдвэрлэх оновчтой хэлбэрийг олох, ургац хураалтыг богино хугацаанд хийж гүйцэтгэх, үүрэг болгосон юм. Мөн энэ жилийн уриншаас дараа жилийн ургац шууд шалтгаалдаг учраас уриншаа хийх талаар зөвлөгөөнөөр хэлэлцэв.

Ургац хураалтад хүн хүчний дутуу байдал бий болсон. Тэгвэл цэргийн албан хаагчдыг ургац хураалтад ажиллуулах, тэдний өдрийн ажиллах хөлсийг бууруулах тал дээр тариаланчдаас гарсан саналыг аймгийн Засаг дарга үндэс холбогдох байгууллагад уламжлахаар болов. 

 
Т.Есүхэйтөмөр
相关新闻