Төмс хураалт энэ сарын 20-осс эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Энэ жил ургамлын болон үр тарианы болцод механик болц үүсч, төмсний болц нэг сараар оройтсон. Цаг уурын байдлаас шалтгаалсан нөхцөл байдлыг үндэслэн энэ сарын 20-нийг хүргэж төмс хурааж авахыг зөвлөгөөнд оролцсон мэргэжилтнүүд зөвлөв.
Төв аймгийн тариалан эрхлэгчдийн ургац хураалтын зөвлөгөөн Жаргалант суманд зохион байгуулагдав. Зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, ХХААГазрын дарга Б.Жамбалдорж, тариалангийн бүсийн сумдын Засаг дарга нар, газар тариалангийн мэргэжилтнүүд болон газар тариалан эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм.
Зөвлөгөөнөөр гантай, намхан тариаг хэрхэн хаягдалгүй хурааж авах талаар үзүүлэх сургалтыг зохион байгуулж, газар тариалангийн талбай ногоон тэжээл рүү шилжсэн тохиолдолд малын тэжээлд шилжүүлэн хурааж авах, үр хэрхэн хадгалж хамгаалах, үрийн нөөцтэй болох зэрэг асуудлаар ярилцлаа. Мөн мал бүхий иргэдийг тариан талбай руу оруулахгүй байх, байгаль цаг уурын нөлөөтэйгөөр ургац ихээр алдсан бол технологийн хувьд алдагдал гаргаж, хаягдал үүсгэхгүй байх талаар онцгойлон анхаарч ажиллахыг аймгийн удирдлагуудаас даалгав.
Төмс хураалтын ажлыг шуурхай зохион байгуулах, хүн хүч техник хэрэгслийн бэлтгэлийг сайтар хангах, байгаль цаг уурын эрсдэлийг тооцох, хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм зааварчилгааг хангаж ажиллах шаардлагатайг тариаланч, аж ахуй нэгжүүдэд давхар сануулав.

Т.Есүхэйтөмөр