"Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-т нэмж 20 малчин хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан залуу малчдад зориулсан “Ажилтай-Орлоготой малчин” сургалт Зуунмод суманд зохион байгуулагдав.
Сургалтад Төв аймгийн Дэлгэрхаан, Баянцогт, Бүрэн, Баянцагаан, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Эрдэнэсант, Цээл сумдын нийт 40 орчим малчин өрх болон аймгийн ХХААГазар, Мерси Кор ОУБ, Заамар сумын МСҮТ, Онцгой байдлын газрын албаны төлөөлөл оролцов.
Хөтөлбөрт хамрагдсан 40 малчин өрхөд малын чанарыг сайжруулах, ашиг шимийг үнэлэх, малын өвчлөл түүнээс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар болон малчдад олгох урамшуулал, гамшгийн эрсдэлгүй өвөлжилтийг даван туулах чадварын талаар малчдад тодорхой мэдээлэл хүргэсэн гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Энхтунгалаг хэллээ.
“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т есөн сумын 40 малчин хамрагдаж 191 сая төгрөгийн 4000 гаруй толгой малыг хүлээн авчээ. Мөн тус хөтөлбөрт нэмж 20 малчин өрхийг хамруулна гэдгийг албаныхан онцолсон юм.
Сургалтын төгсгөлд хөтөлбөрт хамрагдсан малчдыг хоёр жилийн хугацаанд зээлээ эргэн төлөх боломжоор хангах, хэрэгтэй арга туршлага, мэдлэг мэдээллийг сумдын хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд малчдад олгохоор болов.

Т.Есүхэйтөмөр