Гэмт хэргийн улмаас 2 тэрбум төгрөгийн хохирол учрав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нэг мянга 319, захиргааны зөрчлийн шинжтэй нэг мянга 388 мэдээлэл нийт 2707 гомдол мэдээлэл бүртгэгдсэн талаар Төв аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Гэмт хэргийн улмаас 212 хүн гэмтэж, 82 хүн нас барж иргэн аж ахуй нэгж байгууллагад хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан талаар аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Н.Нарантуяа хэллээ.
Мөн энэ жил нийт 395 холбогдогчтой 608 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өсч, гэмт хэргийн илрүүлэлт 32,5 хувьтай байна. Аймгийн хэмжээнд иргэдийн өмчийн хулгай 29 нэгж, мал хулгайлах гэмт хэрэг 38 нэгж, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг дөрвөн нэгж, хүчиндэх гэмт хэрэг гурван нэгжээр тус тус өссөн бол бусад төрлийн гэмт хэргүүд буурсан гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.
Түүнчлэн оны эхний найман сарын байдлаар 33 мянга 107 зөрчлийг илрүүлж шийдвэрлэсэн нь урьд оныхоос 2.3 дахин өсжээ. Мөн торгуулийн хуудсаар 32 мянга 383 хүнийг 900 гаруй сая төгрөг, шийтгэврээр 276 иргэнийг 1.6 сая төгрөгөөр тус тус торгосон байна. Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 318, баривчлагдсан 231, согтуугаар саатуулагдсан буюу эрүүлжүүлэгдсэн 655 хүнийг хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэжээ.
Ард иргэд дор бүрнээ сонор сэрэмжтэй байж өөрийн эд зүйлээ байнгын хараа хяналттай байлгах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Т.Есүхэйтөмөр