Бага насны хүүхдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдлэг олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗЦА-ны алба хаагчид өнөөдөр Сүхбаатарын талбайд 6-7 насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
Хоёр дахь жилдээ болж буй энэхүү сургалт нь хөгжөөнт тоглоомын аргаар замын хөдөлгөөний дүрмийн хичээл заадаг аж. Энэ нь зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачуудад таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох зорилготой юм. Мөн бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.
Оролцогч багачууд замын хөдөлгөөний дүрмийн хичээлээс гадна зураг зурах, дүрс эвлүүлэх, хүрд дээр жолоодлого хийх зэрэг олон уралдаанд оролцох боломжтой аж. Тус сургалтад хамрагдах хүүхэд бүрт зохион байгуулагчдын зүгээс батламж бичиг болон гарын бэлэг гардуулах юм.
Сургалт 10.00-13.00 цагт болох юм.

Ч.Ариунболд