Б.Серик Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд IV байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-08 17:42:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын начин Бердимуратын Серик  Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотод болж буй казах куресийн хүнд жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байрт оржээ. 

Тэрээр эхний барилдаанд Кубын бөх Эрнесто Гилва Фуэртесийг ялсан бол хоёр дахь барилдаанаа Бразилийн бөх Витор Григолето Оливьеротой хийж өвдөг шороодуулжээ. Мөн шөвгийн наймын барилдаанд Латвийн бөх Никита Бондарсыг ялж хагас жигшээд шалгарсан аж.

Хагас шигшээгийн барилдаанд манай бөх Казахстаны Айбек Нугымаров,  Еламан Ергалиев нартай барилдаж онооны дүнгээр ялагджээ. Энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулагдсан казах куресийн хүнд жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 37 орны 42 тамирчин оролцсоноос Казахстан улсын бөх Айбек Нугамаров шигшээ барилдаанд Гүржийн бөх Гурман Тушишвилиийг ялж аваргын бүс зүүжээ.  

Ө.Нурболат

相关新闻