МУИС-тай хамтарч сургалт, судалгааны орчин бүрдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар МУИС-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Монгол Улсын Их Сургуулийн 75 жилийн ой жил тохиож буй юм. Ойн хүрээнд тус сургууль Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудтай хамтран ажиллах гэрээ үзэглэж байгаа бөгөөд Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах гэрээний санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун болон Тамгын газрын дарга Ш.Чинбат тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцов.
Уг санамж бичигт талууд хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтны чадавхыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, мэдлэг, инноваци, өндөр технологид суурилсан сургалтад хамруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон суралцагчдын практик сургалт, судалгааны ажлын орчинг бүрдүүлэх, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах зэрэг ажлууд хийгдэхээр тусгажээ.

Т.Есүхэйтөмөр