Алтан намрын өнгийг "Мартагдашгүй намар"-ын хальсанд буулгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Монголын гэрэл зураг сонирхогчдын “Тусгал” нэгдлээс “Манай ардын гэрэл зурагчид даян дэлхийн гэрэл зурагчдад үлгэр болоод таван тивийг бүрхэх болтугай” уриатай жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Мартагдашгүй намар” фото өдөрлөгийг энэ сарын 9-ний бямба гарагт Төв аймгийн Жаргалант суманд зохион байгуулна.
Зургаа дахь жилдээ болж буй тус өдөрлөгт оролцох хүмүүс 60, 70-аад оны хэв шинжийг бүрдүүлэх ба "Шилдэг донж төрх"-ийг гаргасан оролцогчийг тодруулах юм. Түүнчлэн тариаланч, хөдөлмөрчдийн ажил ид өрнөж буй Төв аймгийн Жаргалант суманд гэрэл зурагчдын өдөрлөг зохион байгуулагдахаас гадна фото зургийн сургалтыг зохион байгуулах аж. Мөн гэрэл зураг авах, гэрэл зурагчид өөр хоорондоо туршлага солилцох чөлөөт уулзалт болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.
Энэ удаагийн фото өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгчээр DDishTV, Panda Design Studio, Comf-Pro, Төв аймгийн ЗДТГ болон Жаргалант сумын ЗДТГ зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Улаанбаатараас 150 км зайд болсон "Мартагдашгүй намар" гэрэл зурагчдын аялалд 70-80 оны хувцаслалтаар гоёсон нийт 120 гэрэл зурагчид оролцсон юм. Тэдний дотор БНХАУ-ын ӨМӨЗО-ны гэрэл зурагчдын төлөөллөөс ирж оролцож байсан юм.
Т.Есүхэйтөмөр