"Кувейт хотхон"-ыг ашиглалтад өгөхөд бэлэн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол-Кувейтийн хатын ажиллагааны хүрээнд тус улсын буцалтгүй тусламжаар Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 35 айлын сууц бүхий хотхоны барилгын ажил дуусч, ашиглалтад өгөхөд бэлэн болжээ.
Нийт төсөвт өртөг нь 277,835 ам доллар болох тус байшингуудыг 2016 оны 07 дугаар сард болсон үерийн гамшигт нэрвэгдэж гадаад, дотоодын тусламжид хамрагдаж чадаагүй өрхүүдэд олгох аж. Хотхон нь тус бүр 600 метр кв газар бүхий 9х5 метрийн хэмжээтэй 35 байшин, 100 хүний багтаамжтай сүм, 3 гүний худаг, 6 хүний багтаамжтай халуун уснаас бүрдэх юм. Төсөл хэрэгжүүлэгч аймгийн Улаан Загалмайн Хорооноос өгсөн мэдээллээр хотхоныг энэ сарын 18-ны өдөр ашиглалтад өгөхөөр урьдчилан төлөвлөөд байна.

Дашрамд хэлэхэд, Кувейт Улсын ЭСЯ нь 2015 оноос тус аймагт тусламжийн гараа сунгаж эхэлсэн бөгөөд тухайн онд Булган, Дэлүүн, Улаанхус сумдын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн машин бэлэглэж байжээ.
Ө.Нурболат