НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Батламж” гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын үндэсний нийтийн түлхүүрийн тоон гарын үсгийг нэвтрүүлсэн анхдагч байгууллага болох НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр “Батламж” гардууллаа.
Мөн төрийн үйлчилгээг онлайн болгоход хамтран ажиллаж байгаа “Үндэсний дата төв” УТҮГ, ОӨУБ0Г, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын нийт 5 албан хаагчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Жуух бичиг” гардуулав. Энэ үеэр хотын дарга “НЗДТГ нь технологийн ухаалаг шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй Улаанбаатарыг бий болгох зорилт тавин ажиллаж байгаа. Төрийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд нээлттэй, хүртээмжтэй үзүүлэх, шийдвэр гаргах эрх бүхий албан хаагчдад мэдээллийн технологийн ухаалаг шийдлийг ашиглах, хот байгуулалтыг оновчтой төлөвлөх зэрэг шийдвэр гаргахад цахим мэдээллийн системийг ашиглах боломжийг бүрдүүлэх зэрэгт онцгой анхааран ажиллаж байна. Үүний нэг жишээ нь тоон гарын үсгийн хэрэглээг нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлсэн явдал байлаа” хэмээлээ.

Ч.Ариунболд