Долоон хүүхэдтэй Ш.Ганбатых өргөө цагаан гэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-05 13:11:06
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/. “Бид Баянцагаан багийхан” ТББ есөн ам бүлтэй Ш.Ганбатад өргөө цагаан гэр, өрх толгойлсон аав Ц.Амарсанаад автомашин бэлэглэлээ.

Ш.Ганбатын гэр өнгөрсөн долдугаар сард цахилгааны улмаас шатаж айлын гэр түрээслэн амьдарч байжээ. Харин Ц.Амарсанаа 8-10 насны хоёр хүүхэдтэй бөгөөд тодорхой ажил эрхэлдэггүй байна. Иймд “Бид Баянцагаан багийхан” ТББ  Баянцагаан багт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийг уриалж хандив цуглуулан зургаан сая төгрөг хуримтлуулсан байна. Үүгээрээ Хонда Фит маркийн автомашин, таван ханатай гэр худалдан авч дээрх хоёр айлд өгсөн нь энэ ажээ. Ц.Амарсанаагийн хоёр хүүхдийг хувийн хэвшлийн “Ийгл” сургуульд үнэ төлбөргүй сургахаар болжээ.
Б.Оюун-Эрдэнэ 
 
相关新闻