Төв аймгийн багш нар бага хурлаа хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг багш нарын бага хурал энэ жил “Эрх зүйн шинэчлэл-багшийн хөгжил” уриатайгаар зохион байгуулагдав.
Хурлын үеэр бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргазүйд суралцах, хамтран ажиллах, харилцан туршлага солилцож, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх аргазүй” сэдэвт сургалт, семинарт 20 сургуулийн 260 багш, 28 сургуулийн захирал, 42 цэцэрлэгийн эрхлэгч, 44 сургалтын менежер, нийт 346 багш удирдах ажилтан оролцов.
Сургалтад хамрагдсан багш нар бүрэн дунд боловсролын 11, 12–р ангийн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргазүйн чиглэлээр ойлголттой болсныг албаны онцолж байв.
Багш нарын бага хуралд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, БСУШСЯамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Одгэрэл, БСУШСЯамны ЕБ-ын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГ-ын дарга Ч.Цэцгээ болон бусад албаны төлөөллүүд оролцсон юм.
Энэ хичээлийн шинэ жилээс боловсролын салбарт эрхзүйн шинэчлэл хийгдэж буй юм. Тухайлбал “Аймгийн боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”, “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хөгжсөн багшаас-Чадварлаг сурагч” “Хүүхдийн хүмүүжил, төлөвшилтийг сайжруулах хөтөлбөр”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” зэрэг таван дэд хөтөлбөрийн хүрээнд шинэчлэл хийгдсэн талаар мэргэжилтнүүд онцолж байв.

Түүнчлэн аймгийн 27 сумын цэцэрлэгүүдийн төлөөлөл болсон багш нар өөрсдийн гараар болон сурагчдынхаа гараар хийж урлаж хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан юм.
Т.Есүхэйтөмөр