Орхон аймагт 12 мянга 139 м2 талбайд явган хүний зам тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-04 18:05:20
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/. Энэ онд Орхон аймаг орон нутгийн 349 сая төгрөгөөр 12 мянга 139 м2 талбайд  явган хүний зам тавилаа.

Нийт 27 байршилд зам тавихдаа 23-ыг нь “Иргэдийн бүлэг”, дөрвийг нь хувийн компаниар гүйцэтгүүлжээ. Ингэхдээ иргэдэд хөдөлмөрийн аюулгүй байдал болон бусад хууль тогтоомжийн чиглэлээр сургалт явуулсан байна.  Нийт 12 мянга м2 явган замын 5515 м2 нь өнгөт хавтан үлдсэн нь бетонон зам байна. Учир нь гэр хорооллын зарим хэсэгт шавар шалбааг ихтэй тул замын насжилтыг бодож бетондсон ажээ. Мөн Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар 536 м2 талбайд автозамын өргөтгөл, 2121 м2 талбайд 88 автомашины зогсоол хийжээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻