Бичил уурхайн асуудлаар аймгийн Засаг даргатай санамж бичиг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Засгийн газрын 2017 оны 151 тоот тогтоол, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор өчигдөр Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Д.Баярмаа аймгийн Засаг дарга А.Гылымхантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичигт орон нутагт хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийг зохион байгуулалтад оруулах, үйл ажиллагааг нь албажуулах, олборлолт хийж байгаа газруудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангуулах, бүртгэл хөтөлж цахим сан үүсгэх, бичил уурхай эрхлэгчид болон төрийн байгууллагуудын хоорондох уялдаа холбоог сайжруулах, бичил уурхайн эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлууд тусгагджээ.
Мөн тус холбооноос сумдын Засаг дарга, хууль эрх зүйн ажилтан, газрын даамал, байгаль орчны байцаагчид, аймгийн Засаг даргын харьяа хэлтэс, агентлагийн холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр бичил уурхайн үйл ажиллагаа явуулах нөхөрлөл хэрхэн байгуулах, зөвшөөрөл авах болон салбарын хууль тогтоомжуудын талаар мэдээлэл өглөө.
Дашрамд хэлэхэд, тус аймагт бичил уурхай эрхлэх 2 нөхөрлөл байдаг бөгөөд Улаанхус сумын нутаг дэвсгэрт "Каверн болд" ХХК-ны лицензийн талбайд үйл ажиллагаа явуулдаг юм.

Ө.Нурболат