Өрхийн эрүүл мэндийн гурван төв яаралтай тусламжийн автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-08-30 17:38:26
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн удирдлагууд Жаргалант сумын Эрүүл мэндийн төвд ЭХО, БОЭТ-д зүрхний бичлэгийн хоёр аппарат, “Мэндцэцэн”, “Мөнхийн гэгээ”, “Мөнхсүндрэл”  Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр гурван автомашин өглөө.

Мөн шинээр байгуулагдаж байгаа “Нийгмийн эрүүл мэндийн төв”-д зарим сургалтын тоног төхөөрөмж  гардуулсан юм.  Орхон аймаг энэ онд эрүүл мэндийн салбартаа багагүй хөрөнгө оруулалт хийж байгаагийн нэг нь дээрх тоног, төхөөрөмж бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг яаралтай тусламжийн автомашинаар хангаж, эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж бүрдэж байна. Мөн дөнгөж төрсөн нярайд элэгний В, С вирусын халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахад 35 сая төгрөг төсөвлөсөн ажээ. Энэ жил орон нутгаас зөвхөн эрүүл мэндийн салбартаа 42 арга хэмжээнд 1.3 тэрбум төгрөг зарцуулж байна.        
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻