300 мянган хүний асуудлыг гурван дарга шийдэхгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-30 11:38:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НЗДТГ-ын өмнө иргэд зүүн эргэх дүрмийг өөрчлөх, НИТХ-ыг тараах, Хотын дарга С.Батболдыг огцруулах, Баянзүрх дүүргийг хоёр дүүрэг болгох асуудлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, тайван жагсаал хийж байна.

1000 гаруй хүн цугласан эл жагсаалын үеэр 500-700 мянган иргэний гарын үсэг цуглуулна гэдгээ жагсагчид хэллээ. Тэд хотын даргын гаргасан шийдвэрүүд иргэнд чиглэдэггүй. Тухайлбал саяхан гарсан  зүүн гар тийш эргэх болон  цэцэрлэгийн цахим бүртгэл хүндрэл учруулсан хэмээн тайлбарлаж байв. 

Мөн тэд цэцэрлэгийн удирдлагууд эрх мэдлээ ашиглаж байна.Тэд хүүхдээс 300-500 мянган төгрөгийн хандив нэртэй хахууль авч байна. Мөн хувийн жижиг компаниудтай цагаан сар, баяр наадмаар багш нартаа тавгийн идээ, архи ундаагаа авах зорилгоор хүнс авахаар гэрээ хийж байгаа гээд хүүхдийн хүнсний аюулгүй байдлыг хараа хяналтгүй болгож байгаад холбогдох яамд, мэргэжлийн байгууллагууд онцгойлон хяналт тавимаар байна хэмээв. 

Түүнчлэн иргэд дүүрэг хуваах асуудлыг хэдэн дарга нар шийддэг юм биш. Ард түмнээсээ буюу тэнд амьдарч буй оршин суугчдаас асууж шийдэх ёстой. 300 мянган хүний асуудлыг гурван дарга шийдэхгүй. Бидний өмнөөс ажиллана гэж гарчихаад дараа нь эсрэг үйл ажиллагаа явуулж буйг өнөөдөр эсэргүүцэж жагсаал хийж байна гэлээ.
 

 Б.Заяа
 Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻