Ховд аймгийн шүүхийн 90 жилийн ой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Шүүхийн 90 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн баярын хурал Алтан гадас одонт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Уг баярын хурлын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюун-Эрдэнэ, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл нар болон аймгийн хууль сахиулах бусад байгууллагын төлөөлөл, Ховд аймгийн Шүүхээс ажил албаны гараагаа эхлүүлж байсан бусад аймаг сумдаас хүрэлцэн ирсэн шүүгч, шүүхийн байгууллагын алба хаагчид, Шүүхийн ахмад ажилчид оролцов.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж буй үе үеийн шүүгч нар, тус Шүүхтэй ажил амьдралаа холбож ирсэн нийт ахмад Шүүгч, ажилтнуудад хандан мэндчилгээ дэвшүүлж, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын Мэндчилгээг уламжилсан юм.
Мөн баярын хуралд хүрэлцэн ирсэн Ховд аймгийн уугуул, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шүүгч Б.Батзориг, Ховд аймгийн Шүүхээс ажлын гараагаа эхлүүлсэн Б.Нацагдорж нарыг “Ховд аймгийн Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.
Одоогоос 90 жилийн өмнө хошуудын ардын хурлыг зарлан хуралдуулж 71 хошуунд ардын шүүхийг сонгон байгуулсан бөгөөд манай улсын анхны таван аймгийн шүүхийн нэг болох Чандмань уул аймгийн шүүх” байгуулагдсанаар Ховд аймгийн шүүхийн анхны суурь тавигдсан түүхтэй Тухайн үед Ховд аймгийн Шүүх нь шүүхийн дарга, байцаагч, галч, зарлага гэсэн 4 орон тоотой одоогийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудыг харьяалан ажиллахаар зохион байгуулагджээ.
1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргаснаас хойш 1993 онд Шүүхийн тогтолцоог шинэчилж бүх шатны шүүхийн шүүгчдийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс сонгон шалгаруулж өргөн мэдүүлснээр Монгол улсын Ерөнхийлөгч томилох болсон.
Мөн 1993 оноос Шүүхийн ажлын байгууллага бөгөөд шүүх түүний ажилтны өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах, үүрэгтэй Тамгын хэлтэс аймаг нийслэлийн шүүхэд ажиллах болсон.
Шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаа, бичиг техникийн ажилд туслуулах, шүүхийн практикийг нэгтгэн судлуулж дүгнэлт хийж байх зорилгоор шүүгчийн туслах, мөн шүүх хуралдааны дотоод журмыг сахиулах, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаа ажиллаж байна

А.Бямбасүрэн