Иракт 500 орчим хүний цогцос олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСУЛ. /Reuters/. Иракийн армийнхан Мосул хотоос холгүй орших газраас 500 орчим хүний цогцос олжээ. Лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийнхэн энэ хүмүүсийг хөнөөсөн байж магадгүй гэж албаны хүмүүс үзэж байна.
Иракийн армиас баасан гарагт гаргасан мэдэгдэлд “Мосул хотоос холгүйн орших газарт 500 орчим хүний цогцос булсан байхыг бид олж илрүүлсэн. Тэнд өмнө нь “Лалын улс”-ын шорон байсан. Шоронгийн хоригдлуудыг босогчид хөнөөсөн бололтой” гэжээ.
Иракийн хүчнийхэн 9 сарын турш ажиллагаа явуулсны эцэст өнгөрсөн сард Мосулыг хотыг “Лалын улс”-аас чөлөөлсөн юм.
Иракт “Лалын улс”-ынхны гарт амиа алдсан хүмүүсийн цогцос үе үе олдсоор байгаа билээ. Гэхдээ босогчид хаа сайгүй тэсрэх бөмбөг суурилуулсан учир хэргийг нарийн мөрдөн шалгахад амаргүй байгаа аж.

Г.Доржханд