Хятадууд сэтгэгдэл бичихийн тулд жинхэнэ овог, нэрээ бүртгүүлэх шаардлагатай болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-26 10:46:48
БЭЭЖИН. /Reuters/. Хятад улсын Засгийн газар интернэтэд тавих хяналтыг чангатгах хүчин чармайлтын хүрээнд шинэ журам боловсруулснаа баасан гарагт танилцуулжээ.

Уг шинэ журамд зааснаар, нийгмийн сүлжээ хэрэглэгчид цахим хуудсуудад сэтгэгдэл бичихээсээ өмнө өөрийн жинхэнэ овог, нэрээ заавал бүртгүүлэх шаардлагатай болж байна.

Мөн “хууль бус” сэтгэгдлүүдийг шууд устгахыг цахим хуудасны оператор компаниудад үүрэг болгожээ.

Энэ журам 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж.

Нийгмийн хэв журмыг алдагдуулж болзошгүй, төрийн эсрэг сэтгэгдэл бичиж буй хүмүүсийг олж илрүүлэхийн тулд Бээжин ийм арга хэмжээ авч байна гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
相关新闻