Үерт урсаж байсан хүүг аварсан иргэдийг “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-08-25 19:10:11
oyuka_hu@yahoo.com
 Орхон/ МОНЦАМЭ/ Энэ сарын 14-нд орсон хүчтэй аадар бороо, мөндөрийн улмаас үерийн усанд урсаж байсан хүүг аварсан таван иргэнийг аймгийн Засаг даргын А/480 дугаар захирамжийн дагуу шагналаа.
Тодруулбал, Шанд багийн иргэн Э.Цагаанхүү, Эрдэнэ багийн иргэн Ж.Баатар, Д.Амарсайхан, Даваат багийн иргэн Ш.Гомбо, Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ нарыг Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, мөнгөн шагналаар шагнасан юм. Тухайн өдөр Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ үерт урсаж байсан иргэнийг уснаас гаргаж авах гээд хүчрэхгүй байх үед ИТХ-ын төлөөлөгч, Шанд багийн иргэн Э.Цагаанхүү багийнхаа нөхцөл байдалтай танилцаж явж байгаатай таарчээ. Ингээд Ж.Баатарын машинаас  олс авч,  тэд 15 настай н.Мандуул хүүг аварсан байна.
Дашрамд дурдахад, дээрх үерийн улмаас үүссэн хохирлыг барагдуулахад аймгаас  379.4 сая төгрөг зарцуулаад байна.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻