Турк 928 төрийн албан хаагчийг халав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-25 15:16:29
АНКАРА. /Anadolu/. Террорист бүлэглэлүүдтэй холбоо сүлбээтэй гэх шалтгаанаар Туркийн засгийн газар өнөөдөр 928 төрийн албан хаагчийг албан ёсоор ажлаас нь халж, өмнө нь үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан 57 албан хаагчийг ажилдаа эргэн орохыг зөвшөөрлөө.

Наймдугаар сарын 15-нд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы даргалсан засгийн газрын хуралдааны үеэр дээрх хоёр шийдвэрийг гаргасан байна.

2016 оны долдугаар сарын 15-нд 250 хүний аминд хүрч, 2200 орчим хүнийг шархдуулж, гэмтээж бэртээсэн төрийн эргэлт хийх оролдого болсны дараа Турк улс Үндсэн хуулийн 91 дүгээр зүйлд тулгуурлан орон даяараа онц байдал зарлаж, үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлж буй бүлэглэлүүдтэй холбоо сүлбээтэй төрд шургалсан этгээдүүдийг халсаар байна гэж тус улсын засгийн газрын эх сурвалж хэлэв.
Г.Доржханд
相关新闻