ОХУ 500 жил ашиглах нүүрсний нөөцтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-25 15:01:19
МОСКВА. /ТАСС/.Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Кремльд нүүрс, уул уурхайн салбарын төлөөлөлтэй уулзах үедээ "ОХУ 500 жил ашиглах нүүсний нөөц баялагтай юм" гэжээ.

В.Путин "ОХУ улс байгалийн баялаг ихтэй, үүнд нүүрсний нөөц чухал хувийг эзэлдэг. Орос 2017 онд нүүрсний үйлдвэрт 90 тэрбум рублийн (1тэрбум 500 сая ам.доллар) хөрөнгө оруулах болно.

Хөрөнгө оруулалтыг голдуу аж ахуйн нэгжүүдийн шинэчлэл, байгаль орчинд ээлтэй технологийг дэмжих, машин төхөөрөмж үйлдвэрлэх, уурхайн аюулгүй байдал, уурхайчдын нийгмийн баталгаа зэрэгт хэрэглэх болно" гэж мэдэгдлээ.

ОХУ байгалийн нөөц баялаг ихтэй, төрөл зүйл олон. Оросын байгалийн хийгээр дэлхийн нөөцийн 35 хувийг эзэлж, дэлхийд тэргүүлж байгаа бол газрын тосоор дэлхийн нөөцийн 13 хувийг эзэлж байна. Мөн нүүрс, төмөр, хөнгөн цагааны нөөц ч дэлхийд дээгүүр байранд ордог ажээ.
相关新闻