Их Британид 200 гаруй хүн байгалийн хийд хордсоны улмаас эмнэлэгт хүргэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Олон амрагчийн амьсгалын тогтолцоонд хүндрэл гарчээ. Цагдаагийнхан байшингийнхаа цонх, хаалгыг хаахыг ойр орчмын газрын оршин суугчдад уриалжээ.
-Эхэндээ бидэнд хордлогын бага зэрэг шинж тэмдэгтэй 6 өвчтөнийг хүлээн авсан. 22:30 гэхэд хохирогчдын тоо 100 хүртэл өссөн.
Өвчтөнүүдийг тусгайлан сурсан боловсон хүчнүүд хүлээн авч байна. Бид цагдаагийнхантай холбоотой ажиллаж байна хэмээн эмнэлэгийн нэг удирдах ажилтан хэлсэн байна.
Зүүн Сассексийн онцгой байдал, аврах албаны мэдээлснээр химийн үүл одоо ч идэвхтэй байгаа аж. Далайн эргээс бүх жуулчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар химийн үүл нь далайгаас гаралтай боловч яг тодорхой эх сурвалж тогтоогдоогүй байна. Сассексийн цагдаа нар мөрдөн байцаалт явуулж байгаа гэнэ.