1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-08-25 14:29:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн 1000 хүүхдэд нэг жилийн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх гардууллаа.

Энэхүү аяныг Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос “Мянга мянган мөрөөдөл жигүүрээ дэлгэнэ” уриатайгаар  хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг дарга  С.Батболд хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулах үеэрээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, “Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 1000 өрхөд дэмжлэг үзүүлж, хүүхэд багачуудад сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлсэн энэ аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгааг нийслэлээс талархан хүлээн авч байна. Нийслэлийн нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс банк бус санхүүгийн байгууллагууддаа талархал илэрхийлье” хэмээн онцлов.
Д.Өлзий 
相关新闻