Улсын чанартай замуудыг тэмдэгжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-23 10:13:19
Ховд/МОНЦАМЭ/Олон улс, улсын чанартай авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах аяны хүрээнд Ховд-АЗЗА ТӨХК-ийн хариуцдаг улсын чанартай замуудыг тэмдэгжүүлж, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл байдлыг хангаж ажиллалаа. Үүнд: Ховд-Улаангом чиглэлд 10 ширхэг, Ховд-Улиастай чиглэлд нийт 32 тэмдэг тавьсан байна.
 Ховд-Алтай чиглэлийн Бичигтийн хөтлөөс Манханы гурван замын уулзвар, Зэрэг сум Байшин үзүүр хүртэлх 176 км замын бетон хөлтэй км заагч тэмдгийг хөвөөний хэсгийг чөлөөлж призм байгуулж нийт 51 ширхэг тэмдэг тавьжээ.
 Ховд-Булган-Улсын хил чиглэлийн Манханы гурван замын уулзвараас Алтай сум хүртэлх 222 км замын дагуу нийт 161ш тэмдгээр, Булганы 64 км замын дагуу нийт 26 ш тэмдгээр тэмдэгжүүллээ.
Эдгээр тэмдэгжүүлэлтийн ажлыг хийхэд Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Тасгийн хамт олон, ЗЦТ-ийн ахлах зохицуулагч цагдаагийн амхад Б.Жанчивдорж нар хамтарч ажилласан байна.
 Мөн Булган-Улсын хил чиглэлийн зам дагуу зусаж, өвөлждөг айлуудаар явж замын бэлэн байдлын талаар, Авто замын хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хуулиудаас тараах материал бэлтгэн тарааж, замын тэмдэг, тоноглолыг бүрэн бүтэн байлгах талаар сурталчилгааны ажлыг ЗЦТ-тай хамтран гүйцэтгэлээ.  Мөн А0304 дугаартай Ховд-Алтай чиглэлийн замд осол аваар гардаг хэсэг буюу 131, 141 дэх км-т хурд сааруулах дэржигнүүр хийж, замын үргэлжилсэн цагаан зураасыг уртасгаж, аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
А.Бямбасүрэн
相关新闻