Багш нарын бага хурал шинэ хичээлийн жилийн зорилтоо тодорхойлно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-23 10:06:31
Ховд/МОНЦАМЭ/Өнөөдөр Ховд аймгийн Боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн жилийн зорилго,зорилтыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар Багш нарын бага хурал эхэлж байна.
Багш нарын бага хуралд Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер,цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч, цэцэрлэгийн багш нар оролцож байна.
Тус хурал аймгийн Хөгжимт драмын таетрт болж Аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын дарга М.Пүрэвхүү Ховд аймгийн Боловсролын салбарын 2016-2017 оны хичээлийн жилийн ололт,амжилт, сургамж,дүгнэлт, 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтын төслийн талаар мэдээлэл хийлээ.
Мөн аймгийн БСУГ-ын дэд дарга Д.Нарандорж Олон нийтийн оролцоот сургууль-Хүний хөгжлийн төв дэд хөтөлбөр танилцууллаа.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан 2017-2018 оны хичээлийн жилд хэрэгжих “Чадварлаг Ховдчууд”, “Багш дэд хөтөлбөр”,”Авьяас дэд хөтөлбөр”, Номын гэгээ дэд хөтөлбөрүүдийг БСУГ-ын мэргэжилтнүүд танилцууллаа.
Тус бага хуралд оролцогчид гурван бүлэгт хуваагдаж, хичээлийн шинэ жилийн зорилго,зорилтыг тодорхойлох ,2017-2018 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах ,багшийн ажлыг дүгнэх журам,кабинетийн гэрчилгээ олгох, багшид мэргэжлийн зэрэг олгох ажилд нэмэлт өөрчлөлт оруулах,  сургууль,цэцэрлэгийн ажилд хяналт үнэлгээ хийх журмыг шинэчлэх асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
Эдгээр бүлгийн ажлын тайланг бага хурлынхаа  нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлах юм байна.
А.Бямбасүрэн
相关新闻