Японд далайн урсгалаас эрчим хүч гарган авах төхөөрөмжийн туршилт амжилттай болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО./TASS/. Японы мэргэжилтнүүд далайн урсгалаас цахилгаан эрчим хүч гарган авах шинэ төхөөрөмжийн бүрэн хэмжээний туршилтыг амжилттай хийжээ. Ням гарагт NHK телевизийн мэдээлснээр, туршилт “Куросио” хэмээх хүчтэй урсгал дайран өнгөрдөг Японы баруун өмнөд Кутиношима арлын орчимд тав хоногийн турш явагджээ.
“Кайрю” хэмээн нэрлэгдэх болсон энэхүү системийг “IHI Corporation” компани, Эрчим хүч, аж үйлдвэрийн шинэ технологийг хөгжүүлэх байгууллага хамтран зохион бүтээжээ. “Кайрю” систем нь тус бүр 20 м-ийн урттай гурван төмөр металл цилиндрээс бүрддэг байна. Тэдгээрийн хоёр цилиндр нь хоёр үзүүр талдаа тус бүр 11м-ийн голчтой далбаат генератороор тоноглогдсон байдаг аж.
Уг төхөөрөмж нь далайн урсгалын хүчнээс эргэлт аван цахилгаан эрчим хүч гаргадаг ба генераторынх нь нийт хүчин чадал 100кВт ажээ. Тус төхөөрөмжийн гуравдахь цилиндр нь төхөөрөмжийг живүүлэхгүй хөвүүлэн тогтоож байх үүргийг гүйцэтгэдэг байна.
Туршилтын явцад төхөөрөмжийг далайн усанд 20-оос 50 метрийн гүнд байрлуулсан ба гаргаж буй хамгийн дээд хүчин чадал нь 30кВт байжээ. Зохион бүтээгчдийн үзэж байгаагаар, энэ нь дэлхийд амжилттай болж байгаа хамгийн анхны туршилт ажээ.
“Куросио” урсгалын эрчим, чиглэл нь энэ хавьдаа их тогтвортой байдаг тул бид туршилтыг чухамхүү энд үргэлжлүүлэн хийх бодолтой байгаа” хэмээн “IHI Corporation” компанийн технологийн хөгжлийн хэлтсийн дарга Сигэки Нагая онцлон дурджээ. Түүний хэлснээр, цахилгаан эрчим хүч гарган авах ийм арга нь нарны зай ашиглахаас ч илүү тогтвортой байх талтай аж.
Японы мэргэжилтнүүд 2020 он гэхэд далайн урсгалын тусламжтайгаар цахилгаан эрчим хүчийг үр ашигтай гарган авах шинэ төхөөрөмжийг олноор үйлдвэрлэн нийлүүлж эхлэнэ гэж тооцоолж байгаа ажээ.

О.Барс